Коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долоодугаар сарын 7-31-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхий дахинд цар тахлын вирусний мутацилагдсан хувилбар хурдтай тархаж байгаатай холбоотойгоор тус боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 7-31-ний хооронд түр зогсоохоор болсон. Ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ" гэлээ.
Б.Баатар