Кино урлагийн тухай хуулийг анх 2011 онд санаачилж, хуулийн төслийг Ё.Баатарбилэг гишүүн өргөн барьсан юм. Энэ дагуу УИХ Кино урлагийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ийнхүү Монгол Улс Кино урлагийн хуультай болж байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Кино урлаг бол урлагийн томоохон салбар учраас бүх урлагийн дотроос хамгийн агуу нь гэдэг. Монгол Улсад кино урлагийн салбар үүсч хөгжөөд 90 гаруй жил болж байна. Монгол киногоо дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрийг дэмжих, эдийн засгийн хөгжилтэй улдуулах нь чухал юм. Харин одоо Кино урлагийн хуультай болсноор энэ бүхэн нээлттэй болж байна” хэмээлээ.
У.Тэргэл