УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 23 хууль тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ маш чухал хууль.
Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан энэ хуулийг 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсэг гурван жилийн турш тасралтгүй ажилласны үр дүн гарлаа. Хөдөлмөрийн харилцаа, өнөөгийн онцлог, Монгол Улсын нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулийг УИХ хэлэлцэн баталж байна.
Энэ хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ зайнаас ажиллах, уртын ээлжээр ажиллах, туслах малчны үүрэг гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ зохицуулалтыг оруулснаараа давуу талтай. Цалин хөлсийг гүйцэтгэл бүтээмжээр нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар сургах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж байна” гэлээ.
У.Тэргэл