УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг хаалттай хэлэлцэх санал гаргав. Энэ талаараа тэрбээр "Өршөөлийн тухай хуулиар шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн асуудлыг хөндөж, гишүүдийн байр суурь харагддаг учраас хуулийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж байна" гэсэн юм. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр Өршөөлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэхээр боллоо.
Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэхүү хуулийн төслөөр бол 1013 хоригдол өршөөлд хамрагдахаас 150-ийг нь ялаас бүрэн чөлөөлөхөөр, түүнчлэн замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулаад байгаа юм.
У.Тэргэл