
Манай улсын бүх машин, тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах тухай хууль гарсан билээ.

Манай улсын бүх машин, тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах тухай хууль гарсан билээ. Хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Иймд даатгалын явц муу байгаа тул энэ хугацаанд жолооч нарын машиныг даатгалд хамруулах үүднээс Сүбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд өдөрлөг зохион байгуулсан. Харин энэхүү өдөрлөгийг жолооч нарын хүсэлтээр дахин өнөөдрөөс 30-ныг хүртэл Тусгаар тогтнол талбайд зохион байгуулах аж.
Өдөрлөгт даатгалын бүхий л компани оролцох бөгөөд жолооч нар энэ үеэр машинаа богино хугацаанд даатгалд хамруулах боломжтой юм байна. ЗЦГ-аас даатгалд хамрагдаагүй жолоочийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, цалингийн доод хэмжээгээр болон шууд журамлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn