Чуулганы ээлжит хуралдааныг нээх үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусээр халдварласан. Мөн УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад орж, 30 орчим ажилтан халдвар авсан.
Хамгийн гол нь, хуулийн төслийг уншиж, найруулдаг Тамгын газрын ажилтнууд цөөн хүчээр ажиллаж байгаа учир зарим үед алдаа гарах тохиолдол гарч байна. Иймээс хаа хаанаа хариуцлага, хяналттай ажиллах шаардлага үүсэж байгааг анхааруулъя” гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
У.Тэргэл