

Харин “Social map” хэсэгт нь Улаанбаатарт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцтай газруудыг фото зурагтай нь хамт байршуулжээ. АНУ-д төгсөгчдийн Монголын холбоо, “Түгээмэл хөгжил” бие дааж амьдрах төвийн хамтарсан төслөөс санаачилсан энэхүү цахим хуудас эрх тэгш амьдралын төлөө сайн үйлс түгээдэг бөгөөд 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тэд энэ сайтаар дамжуулан сэтгэн бодох онцгой чадвартай хүмүүсийн урласан бэлэг дурсгалын зүйлсийг нэмэгдэлгүй үнээр худалдаалах аж.
Д.Ундрах 24tsag.mn