Испани улсын Торремолинас хотод 1979 оны есдүгээр сард болсон Дэлхийн
аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил
бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”
болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Испани улсын Торремолинас хотод 1979 оны есдүгээр сард болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ. 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн байна.ДАЖБ нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, зах зээл, маркетингийн судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг, НҮБ-ын харьяа төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгээд байна.
Харин манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсэж, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр иржээ. Тус өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд өнгөрсөн жил “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэсэн бол 2012 онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































