Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын популизмын супер стар С.Ганбаатар эрүүл мэндийн системийг оролдох эрхгүй!!!

2021-7-06
0
ЖИРГЭХ

Монголын популизмын ертөнцийн супер стар С.Ганбаатар Сүхбаатарын талбайд дахин аврагчийн дүрээр гарч ирлээ. Тэр энэ удаад эрүүл мэндийн системийг сонгожээ. Гэхдээ С.Ганбаатар одоо болих хэрэгтэй. Төгссөн сургууль, соёл боловсролын хэмжээ дамжаа нь асуудалтай. Улс төрийн үзэл баримтлал, байр суурь нь эргэлзээтэй энэ нөхрийн одоо популизм хийх эрх нь түүнийх. Гэхдээ ийм цаг үед эрүүл мэндийн системийг онилж попрох эрх С.Ганбаатарт байхгүй.

Өөрөөх хэлбэл, тэр олон нийтийн эрх ашгийн төлөө ийн "тэмцэл" хийх эрхээ МҮЭХ-д байхдаа алдчихсан этгээд юм. Хэдхэн сарын өмнө тэр талаар хэвлэлүүд баримт нотолгоотой гаргаж тавьсан. Баримт сануулахад, 2002.12.31. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 12 000 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаагаар ашиглуулахаар МҮЭХ-ны нэр дээр олгосон. /уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дүгээр заалт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоолыг үндэслэсэн/ -2006.9.21. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 460 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг сунгах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /2002 оны 565 дугаар захирамжийг үндэслэсэн/ -2012.4.10. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын А/244 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. / Нийслэлийн Засаг даргын 2006 оны 460 дугаар захирамжийг үндэслэсэн/ -2013.10.30. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/979 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/244 дугаартай захирамжийг үндэслэсэн/ -2014.2.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 471 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн/ -2014.2.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар “МДТОФ” ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн/ -2017.1.22. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын А/24 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар “МДТОФ” ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаартай захирамжийг үндэслэсэн/ -2010.2.1.С.Ганбаатар нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ.

Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр тухайн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хаянхярваагийн Амгаланбаатар ажиллаж байна. -2012.3.19. С.Ганбаатар нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ “МДТОФ” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Энхцогттой дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулсан. -Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг “МДТОФ” ХХК-нд шилжүүлсний төлбөр болгон Үйлдвэрчин хорооллын барилгыг шинээр барьж, байгуулах мөн 12 давхар бүхий 1-3 давхартаа үйлдвэрлэл сургалт, үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалттай орчин үеийн загвар хийц бүхий барилгыг бариулахаар гэрээг байгуулжээ. -“МДТОФ” ХХК-тай уг гэрээг байгуулах ажлыг Л.Цогбадрах /2007 – 2014 оны хооронд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан/ гэгч нь гардан зохион байгуулсан. -Л.Цогбадрах нь С.Ганбаатартай ойр дотно холбоотой бөгөөд одоо гэсэн Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбадрах, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг хоёрын хамтын эзэмшил бүхий “Дархан ургах наран зүг” ХХК /2010 онд үүсгэн байгуулсан/-тай. -2016.4.30. “МДТОФ” ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 м.кв хэмжээтэй үйлдвэрлэл үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг хүлээлгэн өгсөн. Мөн “Үйлдвэрчин” гэх нэртэй хоёр корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн. -Үлдсэн газарт нь “UNION BUILDING”-г байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ. -12 давхар “Альфа” зочид буудал нь одоо “UNION BUILDING”-ийн баруун талд байрлаж байгаа бөгөөд 2017 оны долдугаар сарын 3-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. -“Альфа” зочид буудлын захирлаар Нэргүйн Энхманлай гэгч нь нээгдсэн цагаас нь хойш ажиллаж байгаа. Тэрбээр С.Ганбаатарын итгэлтэй хүн.

Түүнчлэн Н.Энхманлай нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаарлын хүнтэй “ГЭГА” ХХК-ийг үүсгэн байгуулж хамтран хувьцаа эзэмшдэг. -“МДТОФ” ХХК-ийн барьсан “UNION BUILDING” барилгын “A” корпусын 304 тоотын 136 мкв талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь түрээсэлж, “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ түрээсийн төлбөр төлдөггүй. МҮЭХ, “МДТОФ” ХХК-д Тээвэр үйлчилгээний төвийн газрыг шилжүүлсэнтэй холбоотойгоор тус байр С.Ганбаатарт “шилжсэн” байж болзошгүй гэх баримтат мэдээллүүд цацагдсан. Товчхондоо, С.Ганбаатар эхлээд МҮЭХ-той асуудлаа цэгцэлж, "гулгуулснаа" буцааж өгчихөөд, дараа нь энэ мэт популизм ярьж, "супер стар"-ынхаа ажлыг хийвэл зохино.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (192.82.68.82)
    Үйлдвэрчний хөрөнгийг сайхан дампууруулсан нөхөр дөө. Хуурамч тэмцэгч, ширэн нүүртэй худалч нөхөр
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.204)
    Хаана камер микрофон байна тэнд Ганбаатар байна.нүхэн жорлонд сэтгүүлчид камер микрофон тавиал эргэхэд Ганбаатар ард нь зогсож л байна үнэндээ эмч сувилагчдын цалин Ганбаатарт сонин биш
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    barzgar yarn tsarait urgelj uimeen gargaj yavkh yum Battulga xeden tsaas xayj dee xoorxii
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.185.230)
    Ганбаатарын зөв дэмжиж байна. Эмч нарыг цаашлаад ард иргэдийнхээ дуу хоолойг засаг төр нь сонсдог тэгээд тавьсан шаардлагыг нь биелүүлдэг болтол тэмцээрэй Ганбаатар гишүүнээ
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Үхсэн ацных нь тэмцээрэй ч гэх шиг ... энийг сонгож бдаг Эрдэнэтийн тэнэгүүд...
      2021 оны 07 сарын 06
  • зочин (139.5.217.131)
    улс төржиж байгаа бол та нар тэмцэлээ зогсоо.... ажлын байраа суллаж өгөөд зайл.. ажилгүй хүн зөндөө байна....
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.87.38)
    Зов, Ганбаатарыг дэмжиж Байна, яагаад ЭМД ыг Ганбаатар оньлж болохгуй гэж, туугээрч барахгуй бух Сангийн хоронгонд анхаараарай Ганбаатар аа
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.116.90)
    алиа салбадай шиг орон гаран Ганбаатар одоо болимоор юмаа чамайг хэн ч тоохгүй Сарангэрэл авгай ч бас болимоор юм дахь с айд болох гээд байгаа юм уу сугалаа гаргасан болдог телевиздээ очооч дээ
    2021 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    10 цаг 23 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    13 цаг 26 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    13 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    13 цаг 56 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    14 цаг 36 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    14 цаг 59 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    15 цаг 21 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    15 цаг 35 мин
  • Мэдэгдэл
    16 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    16 цаг 21 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    16 цаг 32 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    16 цаг 49 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    17 цаг 0 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    17 цаг 34 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    18 цаг 0 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 25 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    18 цаг 46 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    19 цаг 22 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    19 цаг 32 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    19 цаг 33 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК