Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Улсын их хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсгол яг одоо ордны “Их эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, АТГ-ын дарга З.Дашдаваа болон дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал нар хариулт өгч буй юм. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сонсгол бол хууль хүчний нэр томчъёоллоор бол удирдах албан тушаалтны хүрээнд хийж байгаа анхны сонсгол. Өмнө АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлээд УИХ томилдог байсан. Г.Азжаргал нэр дэвшигчийн хувьд нэг онцлог байгаа. Олон шүүлтүүрээс орж томилогдож байгаа удирдах албан тушаалтан болж байна.
Тиймээс танд ямар ч том дарга байхгүй гэсэн үг. Тиймээс та асуултад бүрэн дүүрэн хариулаач ээ. Сонсгол гэдэг таны тархи, зүрхийг уудалж мэдэх гээд байгаа юм л даа. Олон түмэн бүү хэл хуульчид ч таныг сайн мэдэхгүй. Шийдвэр гаргах төвшинд ил гарч ажиллах гэж байгаа учраас тэр юм гэлээ.
У.Тэргэл