
УИХ дахь УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр “Жендэрийн- тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизм бүрдүүлэх нь” сэдэвт Олон талт зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Энэ семинарыг Жендэрийн үндэсний хороо, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ мөн хамтран зохион байгуулах аж. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах тухай зөвлөгөөн 9-р сарын 26-ны Лхагва гарагт Төрийн ордны хуралдааны "Б" танхимд 14-17 цагт болно.