Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч ачаа, бараа таваар гацсан байдалтай хагас жилийн нүүр үзэж байна. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж, бодит байдалтай саяхан танилцаад ирсэн. Улмаар салбарын сайд болоод хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнуудад 30 хоногийн ажил сайжруулах хугацаа өгч, үгүй бол огцрох шаардлага тавьсан билээ.
Мөн Хууль зүйн сайдаар ахлуулсан баг Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байгаа ба АТГ, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтынхан ч бүрэлдэхүүнээрээ очоод байгаа юм. Тэднээс НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилон ажиллуулахаар болсон юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)