

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд 120 аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд энэ жил Франц улсын долоон аж ахуйн нэгж оролцож, иргэдэд хүнсний аюулгүй байдал, эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл өгнө.
Үзэсгэлэнгийн хүрээнд эрүүл хүнс, 130 гаруй сайн үүлдрийн малын үзэсгэлэн мөн “Алтан намар” худалдаа явагдах аж.
Д.Ундрах 24tsag.mn