Гуравхан хоногийн өмнө нэгэн иргэн коронавирусний халдварын улмаас эрүүл мэндийн тусламж авч чадалгүй эмнэлгийн гадна нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Нүд халтирч, сэтгэл сэрд хийлгэм дээрх дүр зураг олон хүнийг бухимдуулсан.
Өнөөгийн төр засгийн авч хэрэгжүүлж буй ажил, эрүүл мэндийн салбарын бодлогын буруу тогтолцоо, хүнд сурталын дараагийн золиос нь магадгүй өөрөө байхыг ч үгүйсгэхгүй гэх бодол олон хүнд төрсөн нь гарцаагүй.
Тиймээс ч ард түмэн цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж, дээрх хэргийн буруутанд хариуцлага тооцох ёстой, нялх биетэй эмэгтэйг эмнэлгээс нүцгэн авч гарсныхаа харицлагыг Засгийн газар хүлээж, огцорч байсан жишгийг үлгэрлэж, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрыг огцрох нь зүйтэй гэх байр суурийг ч илэрхийлж байв.
Энэхүү бухимдал ултөрийн хүрээнд ч хүчтэй өрнөсөн. Ардчилсан нам эрүүл мэндийн тусламж авч чадалгүй таалал төгссөн Монгол Улсынхаа иргэнд эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Тус шаарлагад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг асуудлыг гартаа бүрэн авч, ажлаа хийж чадахгүй бол Ардчилсан нам улстөрийн дараагийн шийдвэртэй алхамд шилжин өнөөгийн Загийн газрыг огцруулах Улс төрийн тэмцэлд манлайлан оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ.
Нэгэнт өндрийг авсан энэхүү дуулианы чимээг Засгийн газар нам дарж дөнгөв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын гуравны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажилласан. Тэрбээр тухайн үед Замын-Үүдэд нөхцөл байдал хүнд байгааг хэлж, 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч, энэ хугацаанд нөхцөл байдал сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд буцсан юм.
Гэтэл 30 хоногийн бус гурав хоног ч хүрэлгүй Ажлыг хэсэг Замын-Үүдэд очиж, дуулиант баривчилгаануудыг хийж, нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, олны анхаарлыг энэ зүгт чиглүүлэв. Сүр дуулиантай энэхүү үйл явдалд олон хүн талархаж байна. Тэд энэ удаад чадлаа.
Гэсэн ч эрүүл мэндийн тусламж авч чадалгүй эмнэлгийн гадна хөөрхийлөлтэйгөөр амиа алдсан Монгол Улсын иргэний амь нас үнэгүйдэж, улс төрийн "шоу"-нд дарагдах учиргүй юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)