Өнгөрсөн мягмар гаригт манай улсын гурван иргэн Сингапурын Сентоза аралд
хулгай, залилан, зээлийн карт хууль бусаар ашигласан хэргээр
саатуулагджээ. Сэжигтэн этгээдүүд 24-34 насны эрчүүд аж.

Өнгөрсөн мягмар гаригт манай улсын гурван иргэн Сингапурын Сентоза аралд хулгай, залилан, зээлийн карт хууль бусаар ашигласан хэргээр саатуулагджээ. Сэжигтэн этгээдүүд 24-34 насны эрчүүд аж. Тэд өнгөрсөн зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд удаа дараа хулгай хийсэн байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ба хулгайлсан зээлийн картаараа худалдаа хийсэн байжээ. Харин тэднийг шүүх хурал маргааш тус улсад болох юм байна. Энэ талаар тус улсын www.today.com сайтад мэдээлжээ.
Б.Золбоо