Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: УИХ-ын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргана

2021-7-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ. Тус хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч хуулиа сайтар ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй хүндрэл төрийн байгууллагуудад үүсээд байгаа. Үүнийг хэрхэн зохицуулахаар хуулийн төслийг санаачилсан бэ?

-  Юуны өмнө 2020 онд шинэчлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газарт тодорхой, өндөр шаардлага тавьсан хууль болсон. Мөн Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, Засаг дарга нар дор бүрнээ батлаад 2017 оны байдлаар хөгжлийн бодлогын баримт бичиг 774-т хүрээд байсан. Би 2017 оны Үндэсний аудитын тайлан дахь тооноос эш татан ярьж байна шүү. Энэ байдлыг цэгцэлж улсын хэмжээнд 5 төрлийн баримт бичиг байхаар хуульчилсан. Үүнээс “Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл” гэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг сонгуулийн циклтэй нийцээгүй гэсэн шүүмж Засгийн газрын зүгээс Улсын Их Хурлын хуралдааны танхимд гарч байсан. Гэтэл энэ нь төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, тасралтгүй хэрэгждэг байх ул суурийг бүрдүүлэхийн тулд бодлогоор хийсэн зохицуулалт юм. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн бодлого үр ашгаа өгч амжаагүй байхад нь хэрэгжилтийг нь таслан зогсоож, өмнөх хүн л хийж байсан бол буруу гэх гажуудлыг халахын тулд 5 жилийн үндсэн чиглэл болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж сонгуулийн мөрөө хөтөлбөрөө боловсруул гэх нэг л гарааг улс төрийн намуудад олгох олон талын бодлоготой зохицуулалт юм. Гэтэл хуулийг сурталчлан таниулах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах үүргийг хуулиар хүлээсэн гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс Үндсэн хууль болон холбогдох хуулийн концепцээ ойлгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй гэдгийг энэ ташрамд хэлье. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн “хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн  тулд 2020 оны 5 сарын 7-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч байгаа бодлогоо бүрэн хэрэгжүүлэхгүй, батлагдсан хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгох хуулийн төсөл өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2 жил, хууль шинэчлэн баталснаас хойш 1 жил нүүр үзэж байгаа ч салбарууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадаагүй, холбогдох байгууллагууд хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа.

- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Үр дүн нь юу байв?

- Улсын Их Хурлын даргын 51 тоот захирамжаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг” 2020.11.24-нд байгуулсан. Ажлын хэсэг хоёр  сарын хугацаанд ажиллаж, бүх яамдын сайд, аймаг болон нийслэлийн Засаг дарга нартай хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судалж, таван чиглэлээр санал, дүгнэлт гаргасан. Энэ хугацаанд 13 яам, 21 аймгийн Засаг даргаас тодорхой саналууд ирсэн. Тэдгээр саналын хүрээнд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл боловсруулахад хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд шаардлагатай олон  саналыг хуулийн төсөлд тусгасан.

-Ямар саналууд  хуульд тусгагдсан бол?

-Тухайлбал, гол өөрчлөлт нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, УИХ-д өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, тайлагнах цаглаваруудыг төсвийн цаглавартай уялдуулж, хууль зүйн үр дагаварыг тодорхойлох, төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг нэгтгэн тайлагнах зарчмыг нэмж тусгах, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, цаг үеийн тулгамдсан, зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төлөвлөлтийг шинээр нэмж, хөгжлийн бодлогын төрөлд хамаарахгүй баримт бичгийн статусыг тодорхойлох /Тухайлбал, Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг болон гамшиг, онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө зэрэг улс оронд заавал байх стратегийн баримт бичиг нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг биш болохыг хуулиар тодорхойлох ёстой/ болон эцэст нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам байгуулах асуудлууд орсон.

- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахдаа 14 тодорхой оролцогчийг нэрлэн зааж, чиг үүргийг нь нэг бүрчлэн хуульчилж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар салбар дундын шууд удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий бие даасан яамтай байхаар хуульчилсан. Яагаад удаашралтай байна вэ. Яам байгуулах асуудал ихээхэн анхаарал татаж байна л даа?

- Монгол төр өөрийн хөгжлийн бодлоготой, тэр нь тогтвортой, залгамж чанартай, урт дунд богино хугацааны зорилтуудтайгаа уялдаатай байх ёстой талаар 2010 оноос хойш ярьж байна. Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргах нэн шаардлагатай байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахдаа 14  тодорхой оролцогчийг нэрлэн зааж, чиг үүргийг нь нэг бүрчлэн хуульчилж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар салбар дундын шууд удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий бие даасан яамтай байхаар хуульчилсан ч хойшлогдоод байна. Яам байгуулж, чиг үүргийг нь оновчтой хуваарилснаар нэгдсэн удирдлага, арга зүйгээр дутагдаж, удаашраад буй Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Үндсэн хууль болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн нэгтгэн боловсруулах ажил тууштай хийгдэх, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн аливаа асуудлыг нэгдсэн, ойлгомжтой удирдлагаар хангах боломжтой болох юм.

Хуулийн төслөөр уг яамны сайдын эрх зүйн байдал, эрхлэх асуудлыг тодорхойлохдоо бид Сайд нарын комиссын тогтоолоор батлагдсан Улсын төлөвлөгөөний комиссын чиг үүрэг, эрхлэх асуудлаас эхлэн нийт 8 удаа өөрчлөн байгуулсан бүхий л өөрчлөлт, чиг үүргийг харьцуулан судалж, тус яамны сайдын эрхлэх асуудлыг тодорхойлсон.

- Хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг ч тухайн баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тавих хяналт, үр нөлөө маш хангалтгүй байдаг. Үүнийг засч сайжруулах үүднээс Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг санаачилсан гэж харж байна?

-Тийм ээ, хууль батлах нэг хэрэг, түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих нь түүнээс ч дутахгүй чухал ажил шүү дээ. Аль ч улсын парламент “хууль тогтоох” - “төлөөлөх” - “хянан шалгах” гэсэн 3 үндсэн чиг үүрэг, бүрэн эрхтэй байдаг. Өнгөрөгч 30 жилийн хугацаанд манай Улсын Их Хурлын хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрх харьцангуй төлөвшсөн. Харин гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус, бодит мэдээлэлд үндэслэн гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг хянан шалгах чиг үүрэг  харьцангуй сул явж ирсэн. Энгийнээр хэлбэл хууль тогтоомжийн нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөлөл, тухайн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч байгаа хүндрэл бэрхшээл юу болохыг бодитоор оношлох боломж нь парламентын хяналт байдаг.  Иймээс ч “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд заасан үзэл баримтлалын хүрээнд тус хуулийг боловсруулах шаардлага үүссэн. Албан тушаалтнаас асуулгын хариуг 30 хоногт, асуултын хариуг 14 хоногт багтаан ирүүлэх үүрэгтэй  боловч хариу шаардлага хангахгүй, хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх зөрчил байнга гардаг. Мөн хууль тогтоомжийг сурталчлахтай холбоотой ЗГ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг УИХ-д танилцуулдаггүй, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хэрэгжилт болон улсын төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтийг ирүүлэхдээ хэрэгжүүлэхээр заасан зорилт, арга хэмжээг дутуу тайлагнах, төөрөгдүүлсэн мэдээлэл ирүүлэх, төлөвлөсөн зорилтуудын биелэлт хангалтгүй хэрэгжсэний шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа асуудал үүсдэг.

-Эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хянах,  нөгөөтэйгүүр ЗГ-ын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хараад байгаа маань зөв үү?

- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж УИХ-ын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай болсон. Мөн парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх практик хэрэгцээ, шаардлага үүссэн.

- Хяналтын тухай хуулийн гол зохицуулалт нь юу байх вэ?

- УИХ-ын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт, асуулга тавих; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх; төсвийн хяналт; хяналтын сонсгол хийх; хянан шалгах /мөрдөн шалгах/ түр хороо байгуулах зэрэг 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилж, хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Онцлоход, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах зарчмыг шинэ шатанд гаргасан. Тухайлбал, одоогийн ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил жилд Байнгын хороо сонсоод өнгөрдөг байдлыг өөрчилж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний тухайн жилд төлөвлөсөн арга хэмжээ нь хэдэн хувийн хэрэгжилттэй, чанарын ямар шалгуурыг хэрхэн хангаж байгааг төсөл, арга хэмжээ тус бүрийн хувиар хэлэлцэж байх юм. Цаашлаад 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн 5 жилийн Үндсэн чиглэлд заасан зорилтын хэдэн хувьд хүрч байгааг нэгтгэн Байнгын хороо, Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг болно гэсэн үг. Ийнхүү хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулах болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөхөөр тусгасан. Урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг мөн энэ зарчмаар Улсын Их Хурал хянан хэлэлцэж байхаар зохицуулсан.

-Засгийн газар, түүний байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн эсэх, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг хянан шалгах түр хороог заавал байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Олон улсын түвшинд парламентын зүгээс гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих олон хэлбэрүүд байдгаас хамгийн хүчтэй, үр нөлөөтэй нь мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хянан шалгах хороо юм. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлсний зэрэгцээ түүнд тавих хяналтыг сайжруулах заалтууд оруулсны нэг нь Үндсэн хуулийн 28.2-т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна...” гэж заасан явдал. УИХ-ын 19-ээс доошгүй гишүүн санаачилбал хянан шалгах түр хороо заавал байгуулж, цөөнхийн бодит оролцоог хангах, нийтийн сонсгол, тайлагналаар үнэн, бодит мэдээллийг ил тод, хэлэлцэх замаар гүйцэтгэх эрх мэдэл (Засгийн газар, түүний харьяа байгууллагууд)-д тавих парламентын хяналтыг илүү үр нөлөөтэй болгох юм.

-Хянан шалгах түр хороонд орох гишүүдийг хэрхэн томилох вэ?

-Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо УИХ дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх боловч түр хорооны бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх тухай тусгасан байгаа. Мөн УИХ дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримталж, түр хороонд орох гишүүнээ нам, эвслийн бүлэг өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй. Хянан шалгах түр хороо нь шинжээч томилох, гэрчээр дуудан ирүүлэх, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах; нотлох баримт гаргуулах, газар дээр нь очиж шалгах зэрэг мөрдөн шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүгээрээ бусад хороо, ажлын хэсгээс илүү эрх мэдэлтэй, онцлогтой. Хянан шалгах түр хорооны ажлын тайланг хэвлэн нийтэлж, УИХ-д танилцуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    10 цаг 23 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    13 цаг 26 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    13 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    13 цаг 57 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    14 цаг 37 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    15 цаг 0 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    15 цаг 21 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    15 цаг 36 мин
  • Мэдэгдэл
    16 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    16 цаг 21 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    16 цаг 33 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    16 цаг 49 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    17 цаг 1 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    17 цаг 35 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    18 цаг 1 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 26 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    18 цаг 46 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    19 цаг 23 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    19 цаг 33 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    19 цаг 34 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК