Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд 08.30 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл хэлэлцэж, түүнд оноосон дөрвөн жилийн ялыг хэвээр баталсан. Харин энэ талаар өнөөдөр Нийслэлийн шүүхээс 10.00 цагаас мэдээлэл хийнэ. Хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцсон юм. Гэвч хоёр шатны шүүхээс оноосон ялыг Н.Энхбаяр болон өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд буюу Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа билээ. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосон юм.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (1)