
Өчигдөр Туркийн зүүн муж Тунселид армийн ачааны тэрэг дэлбэрч дөрвөн хүн нас баржээ. Тэдний гурав нь цэрэг байсан бөгөөд орон нутгийн хэвлэлүүд террорист халдага байсан гэж бичжээ. Мужийн захирагч энэ хэрэгт хэн хариуцлага хүлээхийг хэлэхэд эрт байна гэсэн Курдистаны ажилчны намын гишүүд байх магадлалтайг хэлсэн байна. Тус улсын Засгийн газар болон Курдистаны ажилчны намын хооронд удаан үргэлжилж байгаа мөргөлдөөний нэг хэмээн олон улсын "Crisis Group" байгууллага мэдээлсэн байна. Сүүлийн 14 сарын дотор энэ мөргөлдөөнөөс болж 700 гаруй хүн амиа алдсан аж.
Курдистанууд нь Туркийн хүн амын 20 хувийг эзэлдэг үндэстэн бөгөөд НҮБ, Европын холбоо тэднийг террорист бүлгийн жагсаалтад оруулсан байдаг юм.
Б.Баяр