ХБК-ийн оюутан, сурагчид Дарханы “Залуучууд” театрт тоглолт хийгээд
ирсэн билээ.Тус сургуулийн дуу, хөгжим, бүжиг, циркийн чиглэлийн 60-аад
хүний
бүрэлдэхүүнтэй баг явсан аж. Мөн Дархан хотод тэд “ХБК-ийн урлагийн
өдрүүд” зохион байгуулжээ.
ХБК-ийн оюутан, сурагчид Дарханы “Залуучууд” театрт тоглолт хийгээд ирсэн билээ.Тус сургуулийн дуу, хөгжим, бүжиг, циркийн чиглэлийн 60-аад хүний
бүрэлдэхүүнтэй баг явсан аж. Мөн Дархан хотод тэд “ХБК-ийн урлагийн өдрүүд” зохион байгуулжээ. Сонирхуулахад орон нутгийн театруудын дунд сонгодог бүтээлийн уралдаан зарласан
байна. Үүнд Дарханы "Залуучууд" театрынхан шинэ дуурь тавьж оролцох гэж байгаа юм байна.
Тэр нь Бароккогийн үеийн Английн хөгжмийн зохиолчийн “Дидона Иней” гэж дуурь аж. Үүнийг тавихаар ОХУ-аас, Улаан-Үдийн Дуурь бүжгийн эрдмийн
театраас найруулагч, хормейстер, хөгжмийн удирдаач, багш урьсан байна.
Гол дүрүүдэд нь театрын дуучид өөрсдөө дуулах гэнэ. Ингээд тэд ХБК-тэй хамтарч ажиллах хүрээнд найрал дуу
авъя гэсэн байна. Тэгвэл энэхүү саналыг нь ХБК хүлээж авч одоогоор оюутнууд нь бэлтгэж эхлээд байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn



















































