Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр товлолоо. Энэ удаагийн хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Монгол Ардын намын хүсэлтийг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, МАН-ын даргаар сонгогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна.