Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван генералын сураг

2021-7-08
0
ЖИРГЭХ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цар тахалтай холбоотойгоор улс даяар тэмдэглэхгүй гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Гэсэн ч баяр наадмыг тохиолдуулан гардуулах цол, шагналд цар тахал хамаагүй гэж үзэж байгаа бололтой. Учир нь, өчигдөр “Бөртэ” ТӨҮГ-т гурван генерал хувцасны захиалга иржээ. Энэхүү үйлдвэр нь зэвсэгт хүчин болон хүчний бусад байгууллагын дүрэмт хувцасыг нийлүүлдэг ганц газар. Генералын гурван дүрэмт хувцасны эзэн нь Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа П.Одонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд, Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, хурандаа П.Батаа нар ажээ. Тэдэнд Ерөнхийлөгчийн зарлигаар маргааш генерал цол олгох юм байна. Цар тахлын үед цол олгохыг хойшлуулъя гэсэн ч түүхт ойгоор цол авъя гэж хүчний байгууллагын гурван удирдлага гуйсан юм байна. Албан тушаалын ранкаараа эдгээр гурван хурандаа генерал цол хүртэж байгаа ч намтар түүхийн хувьд бас л чамгүй ээдрээтэй явж, цахилгаан шатаар байгуулагынхаа удирдлагад ирсэн гэдэг.

 

“Генерал” П.Батаагийн балаг

Төрийн тусгай хамгаалалтын дарга , хурандаа П.Батаа бол удаа дараа хариуцлага алдан хэвлэл мэдээллээр чамгүй цоллуулдаг нэгэн. Гэсэн ч ар тал нь “бат” байдаг уу ямартай ч энэ албан тушаал дээрээ чамгүй хугацааг үдэж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар 152 сая төгрөгийн өртөг бүхий боржин чулууг талбай тойруулан тавих шахаанд оролцон шуугиан дэгдээж байсан. Түүнийг хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдсон, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийн маш ойрын, итгэлт хүн нь гэдэг. Элдэв лобби хийж өнгөрсөн хавраас Тагнуулын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалтын газрыг салгаж, бие даасан бүтэц болгож чадсан нь түүнийг албан тушаалын ранкаар нь генерал цол руу хөтөлж байх шиг байна. Түүнээс тэрбээр Төрийн тусгай хамгаалалтын дэд даргаар ажиллаж байхдаа 2016 оны арванхоёрдугаар сарын 18-ны орой бааранд өөрийн ажилтан Т.Батбилэгийн хамт согтууран танхайрч цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны УНҮ 00-11 улсын дугаартай автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдсан. Цагдаа П.Э-ыг түлхэн унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийд нь нэг удаа, Б.Г-ын дүрэмт хувцасыг урж, Б.Г-ын гар утсыг эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байсан. Түүнийг Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга болсны дараахан дэд дарга нь зүй бусаар амиа алдсан. Мөн түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байхад Төрийн ордонд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Б учир битүүлгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Ерөнхийдөө маргааш генерал гэсэн эрхэм хүндэт цолыг хүртэх хурандаа П.Батаагийн сүүлийн хэдхэн жилийн намтараас түүвэрлэхэд иймэрхүү.

 

Ерөнхийлөгчийн холбогдож байсан фургон машины хэргийг цагаатгасан “генерал” Ж.Болд

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд бол Хэнтий аймгийн уугуул. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын алтан нутгийн хүн. Түүнийг Улсын мөрдөн байцаах газар мөрдөн байцаагчаар ажиллаж, Хэнтий аймгийн цагдаагийн даргаар татагдсан түүнийг ЦЕГ-ын дэд дарга, даргаар гэрлийн хурдаар дэвшин томилогдоход нутгийн ахын татаас байсан хэмээн яригддаг. Ингэж ярих, хардах үндэслэл бас байдаг юм. Одоогоос 13 жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа “Хадгаламж” банкнаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр шүүхийн өмнө очиж байв. Түүнийг 11 сая төгрөгийн үнэтэй фургон машиныг хувьдаа завшсан гэж үзээд хэд хэдэн удаагийн шүүх хурал болж байсан ч эцэстээ хэрэгсэхгүй болгож байлаа. Тухайн үед У.Хүрэлсүхийг төрийн өмчийн оролцоотой байсан “Хадгаламж” банкнаас мөнгө завшиж хувьдаа автомашин авсан хэмээн анхан шатны шүүхээс 2.1 жилийн ял төлөвлөсөн тухай хэвлэлээр мэдээлэл гарч байсан. Харин сүүлд нотлох баримт хангалтгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаагч нь одоогийн Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал мөрдэсээ зүүхээр бэлтгэж байгаа хурандаа Ж.Болд байсан юм. Тэрбээр УМБГ ажиллаж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсон зун нь Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдсон. Төд удалгүй Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дарга болсон намтартай нэгэн.

 

Алдарт уяачаас Тагнуулын дарга болсон “генерал” П.Одонбаатар

Тагнуулын ерөнхий газрын даргаар өнгөрсөн жил томилогдсон П.Одонбаатар бол албан байгууллагынхаа уг гарвалаар цагдаагийн хүн. Цагдаагийн дээд сургуулийн 1996 онд төгссөн бөгөөд түүний нэг оны төгсөлтийн найзууд нь Цагдаагийн ерөнхий газрын дарга хурандаа Ж.Болд, Авилгатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нар юм. П.Одонбаатарыг томилохдоо сүүлийн таван жил тасралтгүй төрийн тусгай байгууллагад газар ажилласан байх хуулийн заалтыг зөрчиж томилсон. П.Одонбаатар нь 2015-2018 онуудад тусгай байгууллагад ажиллаагүй бөгөөд алдарт уяач цолтой. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай нэг уяаных. Дундговийн уг гарвалтай тэрбээр МАН-ын Сү.Батболдын фракцын дэмжлэгтэй гэгддэг юм.

С.Сүлд

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.126.89.7)
    Батаа нөхрийг болиочээ арай хэтэрч бна
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • zochin (192.82.88.229)
    Baliar yumnuud zailaasai uheesei
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • Одонбаатар (192.82.67.81)
    Суганы үснүүд.
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • gerel (64.119.21.66)
    Хүрэлсүх шалихгүй ерөнхийлөгч ажээ.
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • MAN (203.23.49.64)
    DELDEN HULGAICH HURELSUG HEZEE NEGEN TSAGT ULAA EDLENEDEE
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочин (202.21.100.210)
    Бүгд бүтэхгүй нөхөд байна даа ийм хүмүүсд яаж генерал цол олгохов дээ болих хэрэгтэй
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.121.34)
    УДАХГҮЙ ӨТНӨХҮҮДЙНХЭ АРААС ОРОХ ВИЙ ДЭЭ. ГЭНЭТ ЦАДАХ ГЭДСЭНД ГЭМТЭЙ Л ГЭДЭГ ДЭЭ.
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • бас л луйварчид юм баЙНА (66.181.176.181)
    за. бИД БАС Л АСУУДАЛТАЙ НӨХРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖЭЭ. ЭНЭ луйварчдыг яана даа.
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    9 цаг 43 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    12 цаг 46 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    12 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    13 цаг 17 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    13 цаг 57 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    14 цаг 20 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    14 цаг 41 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    14 цаг 56 мин
  • Мэдэгдэл
    15 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    15 цаг 41 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    15 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    16 цаг 9 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    16 цаг 21 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    16 цаг 55 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    17 цаг 21 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 46 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    18 цаг 6 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    18 цаг 43 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    18 цаг 53 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    18 цаг 54 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК