Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа

2021-7-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Юуны өмнө 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсанд баяр хүргэе. Хуульд ямар онцлох зохицуулалтыг тусгаж өгсөн бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн өмнө батлагдаж, энэ хугацаанд дорвитой суурь өөрчлөлт хийж чадаагүй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж, Засаг даргын үүрэг, оролцоо, хэм хэмжээ, төсөв санхүүгийн бололцоо, хүн амын суурьшил, нягтаршил, эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулшгүй өөр байсан. Тэр үеийн эрх зүйн суурь зохицуулалтаар өнөөгийн Улаанбаатар хотыг зохицуулна гэдэг хэцүү. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг шинэчлэн баталсан нь том дэвшил, ололт. Энэ бол нийслэлийн 1.5 сая иргэнд нийгмийн томоохон суурь дэмжлэгийг бий болгоно. Үүнийг дагаад төсвийн реформ, татварын бие даасан эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна олон мянган ажлын байр бий болно гэж харж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан өчигдөр 19 хууль, тогтоолын төслийг баталсан. Энэ мэтчилэн олон хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна.

-Хотын дарга асуудлаа Засгийн газарт өөрөө танилцуулах эрхтэй болсон. Энэ нь хотод олон боломжийг нээж өгч байгаа гэж харж байна?

-Нийслэлийн Засаг дарга Засгийн газарт асуудлаа оруулдаггүй, аль нэг яамаар дамжуулж асуудлаа оруулдаг байсан. Хотынхоо асуудлыг Хотын дарга нь УИХ-д танилцуулахгүй болохоор бүх зүйл хэвийн, болж байгаа мэт ойлгогддог. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын олонх нь нийслэлд байна. Гэтэл энэ хүмүүсийнхээ цалинг нэмж чаддаггүй. Энэ мэт олон асуудлыг зохицуулсан эрх зүйн чадамжийг бий болгож байгаа нь тус хуулийн гол онцлог. Тухайлбал, яамд Засгийн газрын хуралдаанаар хоттой холбоотой асуудлыг хэлэлцүүлэх бол заавал Хотын даргаас санал авч орох зохицуулалт орсон. Хоёрдугаарт, Хотын дарга өөрөө асуудлаа оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг болж байгаа. Энэ бол Хотын дарга саналын эрхтэй болж байна гэсэн үг юм. 1.5 сая иргэний эрх ашгийн өмнөөс хот, нийтийн аж ахуй, нийгэм, эдийн засаг, төсөв, санхүү, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дуугарах боломжтой болсон. Энэ дутагдаад байсан учраас хот гэдэг их айл хаягдчихсан байсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарч, асуудлаа УИХ, Засгийн газарт танилцуулна. Гуравдугаарт, газар чөлөөлөлтийг улс, нийслэлийн төсвөөр хийхээр болсон. Өмнө нь энэ талаар тодорхой зохицуулалт байдаггүй байсан. Иргэдэд нэн чухал шаардлагатай байгаа зам, гүүр, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн мөнгийг нь шийдээд, хотоос газар чөлөөлтөд мөнгө тавь гэдэг. Гэтэл хотод мөнгө байдаггүй. Нөгөө бүтээн байгуулалтын мөнгөө Сангийн яам буцаагаад татдаг. УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот уялдаа холбоотой ажиллаж, улс, нийслэлийн мөнгөөр газар чөлөөлтийг хийх зохицуулалт орсон. Энэ бол маш том дэвшил.

-Улаанбаатар хот дүрэмтэй болно гэсэн. Дүрмээ хэзээ, хэрхэн боловсруулж, ямар заалтуудыг тусгах вэ?

-Нийслэл Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй байна. Дүрмээ НИТХ-аар батлуулна. Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдтэйгээ хамтарч, дүрмээ боловсруулна. 27 жилийн дараа шинэчлэн баталж байгаа энэ хууль Улаанбаатар хотод цоо шинэ эрх зүйн боломж, хөгжлийн суурийг бий болгож байгаа. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих боломжийг бүрдүүлж, жил бүр нийслэлийн төсөвт 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Тэгэхээр нийслэл хотоо сайхан болгохын төлөө цаашид хотын иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллана. Зам, гүүрэн байгууламж, метротой холбоотой ажлын зураг төслийг хийж байгаа. Энэ боломжийг ашиглаад уг хуулийг бодлогын түвшинд дэмжсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, хуулийн Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар болон Ажлын хэсгийн гишүүдэд, өндөр ачаалалтай ажилласан УИХ-ын Тамгын газрын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

-Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд зориулж байгаа 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь “Оюу толгой” компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ 420 тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлд зарцуулахгүй. Түгжрэл нь хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ гээд олон зүйлээс шалтгаалж байна. Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ, дэд төвүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон ажил байгаа. Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий.  Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд  метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    9 цаг 45 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    12 цаг 47 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    12 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    13 цаг 18 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    13 цаг 58 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    14 цаг 21 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    14 цаг 43 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    14 цаг 57 мин
  • Мэдэгдэл
    15 цаг 29 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    15 цаг 43 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    15 цаг 54 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    16 цаг 10 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    16 цаг 22 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    16 цаг 56 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    17 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 47 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    18 цаг 7 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    18 цаг 44 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    18 цаг 54 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    18 цаг 55 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК