Сүүлийн үед залуучууд хэсэг бүлгээрээ нийлэн газ, цавуу үнэрлэн, мансуурах тохиолдол ихэссэн. Саяхан гэхэд 15 настай хүүхэд газ үнэрлэж байгаад амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 20 настай эмэгтэй Э, 18 настай эмэгтэй С нар мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг хэрэглэж байсныг илрүүлэн саатуулжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Б.Золбоо



















































