УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Цар тахалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Гэвч Монгол Улсын түүхэнд мянга мянгаар тоологдох түүхэнд алтаар бичигдэн үлдсэн хуудсанд зуунаар хэмжигдэх түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага УИХ онцлон тэмдэглэж, ертөнц дэлхийд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ гэж үзсэний учир хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байна” гэлээ.
У.Тэргэл