Монгол Улсын Ерөнхий сайд Эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзсан бөгөөд энэ үеэрээ зарим нэгэн улстөрчдөд хандан үг дайлаа. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цар тахлын амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй.
Улс төрийг эрүүл мэндийн салбартай хийж талцан хувааж болохгүй. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулан, тасалдуулах зорилго яав ч тангараг өргөсөн улстөрч хүнд байх ёсгүй.
Тангараг өргөсөн төрийн албан хаагчид бас үүнд автах ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд цаашид хатуу арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авж байгаа. Эрүүл мэндийн сайд байсан зарим улстөрчдөд хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Цаашлаад ийм зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэх болно шүү. Нийт иргэдээ хамгаалахын тулд хатуу байх үе байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)