Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд суулт зарласан эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн зарим нэгэн арга хэмжээг авснаа мэдэгдлээ. Тухайлбал, даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. 13 мянга, мөн бусад эрүүл мэндийн салбарын ажилчдад мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон. Үүнд шаардлагатай 45 тэрбум төгрөгийн нэмэлт зарцуулалтыг улсын төсвөөс гаргана” гэлээ.