Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусний халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Вакциндаа бүрэн хамрагдсан тул тэрбээр хөнгөн өвчилсөн бөгөөд гэрээрээ эмчлүүлж, ажлаа цахимаар хийж байсан юм. Тэгвэл тэрбээр эдгэрч, өчигдрөөс албан ажилдаа орсон байна.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай хамт УОК-ын шуурхай штаб дээр ажилласан нь түүний халдвар аваад эдгэрч, ажилдаа орсон эхний уулзалт байв.
Б.Баатар