Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын шуурхай штаб дээр ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Мутацлагдсан вирус орж ирэхгүй байхад онцгой анхаарч ажиллах, хүндэрч байгаа иргэддээ тусламж үйлчилгээг шуурхай хүргэх хэрэгтэй. Есдүгээр сараас коронавирусний вакцины гуравдахь тунг хийхээр болвол вакцины татан авалтаа эрчимжүүлж, нөөцөө бэлтгэх шаардлагатай" гэдгийг онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (87)