УОК-ын дарга С.Амарсайхан ДЭМБ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний баг баяр наадмын дараа Монголд ирж, Эрүүл мэндийн яаман дээр 40 хоног ажиллана гэлээ. ДЭМБ-ын тусгай баг нь коронавирустэй тэмцэх, хариу арга хэмжээний үндэсний эрүүл мэндийн багийг бэлтгэх, сургах, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх, нөхцөл байдлыг дүгнэн ажиллах зэргээр Эрүүл мэндийн яамтай холбоотой ажиллах юм байна.
Манай улсын хувьд нийт хүн амын 64.7 хувь нь нэгдүгээр, 55 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь халдвар авах эрсдэлтэй ч эдгээрийн 80 хувь нь хөнгөн тусна гэдгийг судлаачид болон ДЭМБ хүлээн зөвшөөрч байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)