Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш буюу 2021 оны долоодугаар сарын 16-ны баасан гарагт Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, Авлигын эсрэг комисс байгуулахаар болсон. Энэ тухайгаа тэрбээр “Засгийн газраас гарч байгаа анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна” хэмээн онцолсон.
Мөн хуралдаанаар цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг сонсох бөгөөд иргэд орон нутаг руу бөөнөөрөө явж байгаа нь одон медаль гардуулсны дараа халдварын тохиолдол ихэссэн шиг болохвий хэмээн болгоомжилж байгаагаа Ерөнхий сайд өмнө хэлж байсан. Энэ дагуу ирэх намар гэхэд орон нутагт халдварын тоо эрс өсөх эрсдэл үүсээд байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)