

Мэдээллийн дагуу ХӨСҮТ-өөс 6 хүнтэй баг томилон тандалт судлагаа явуулахад ХУД-ийн 34-р сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүд 2012 оны 9-р сарын 19-ны 10 цагт бресе идэж, хар цай уусны дараа гэдэс нь базлах, усархаг суулгах, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн байна.
Тус сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 351 сурагч үдийн цайд хамрагддаг юм байна.
Улмаар судалгаа, эмчийн үзлэг хийж үзэхэд 201 хүүхэд буюу 61.5%-д нь хоолны хордлогот халдварын сэжигтэй байж болох гэдэс базлах, усархаг суулгах, дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг давамгайлан илэрсэн байна. Тэдгээр сурагчдыг өрхийн эмчийн хяналтанд байлгаж буй бөгөөд эмнэлэгт хэвтсэн нэг хүүхдийн бие сайжирч байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn