Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын тэр дундаа Засгийн газрын сайд нарын хөрөнгө, орлогыг нийтэд ил болголоо. Хөрөнгө, орлогоос харвал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шадар сайд С.Амарсайхан нар бэл чинээгээрээ бусад сайд нараа манлайлж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар хамгийн сүүлд бичигджээ.
Анхаарал татсан нь, ганцхан жилийн хугацаанд сайд Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нарын хөрөнгө хамгийн их өсжээ. Тодруулбал, Боловсрол шинжлэх ухаан сайд Л.Энх-Амгалангийн орлого 3.2 тэрбум, Шадар сайд С.Амарсайханы орлого 1.7 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Цаашлаад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын орлого 196 сая, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханых 109 сая, Уул уурхайн сайд Г.Ёндонгийн орлого 63 сая, Эрүүл мэндийн сайд С.Энхболдынх 6 сая төгрөгөөр тус тус буурсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гэр бүлийн орлого нэг жилийн хугацаанд 48 сая төгрөгөөр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийнх 58 сая төгрөгөөр тус тус өсчээ.
Харин хадгаламжийн тухайд Г.Ёндон 124 сая, Б.Батцэцэг 103 сая, Л.Энх-Амгалан 57 сая төгрөгөөр өсгөсөн нь хамгийн өндөрт тооцогдож байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (7)