Өнөөгийн Засгийн газрын сайд нараас хамгийн олон малтай нь Эрчим хүчний сайд Э.Тавинбэх болж байна. Тэрбээр 583 адуу, 1510 хонь, 180 ямаатай ажээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван адуутай бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хурдан удмын 36 адуутай гэдгээрээ бусдыгаа тэргүүлж байна.
Бусад сайд нар ч хурдан удмын адуугаа хөрөнгө, орлогодоо мэдүүлжээ. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан 28, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан 18, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хурдан удмын таван адуутай ажээ.
Сэтгэгдэл (1)