Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав. УИХ-ын гишүүдээс бэл бэнчингээрээ тэргүүнд жагссан эрхэм хэн бэ.
“Сөүл групп”-ын эзэн гэдгээрээ нийгэмд танигдсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор олон жил барилгын бизнес эрхэлсний хувьд бусдаасаа бэл бэнчингээрээ дээгүүрт жагсаж байна. Тэрбээр, өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ.
Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр нийтийн 12 орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг ба эдгээр үл хөдлөх хөрөнгөө 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Цаашлаад 392 сая төгрөгийн гурван автомашинтай, 499 сая төгрөгөөр үнэлсэн 1685 болон 2217м2 газартай гэж мэдүүлжээ.
Д.Өнөрболор гишүүн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 372 сая төгрөгийн зээлтэй. “Сөүл” группын таван хувь, “Зэндмэнэ хурх” компанийн 100 хувь, Энокси 100 хувь, “Роял виндөү” 80 хувь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)