Коронавирусний халдварт цар тахлын улмаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Харин энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хэдний өдөр зохион байгуулахыг товлож, олон нийтэд мэдээлнэ" гэлээ.