Монгол Улсын Консерваторийн багш, сурагч, оюутнууд хашаандаа Боловсролын үнэлгээний төвийн барилгыг бариулахыг эсэргүүцэж, өнөөдөр сургуулиасаа Боловсрл шинжлэх ухааны яам хүртэл жагссан билээ. Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд “Монгол Улсын Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөө хийсэн.
Одоогийн Консерваторийн ашиглалтын хугацаа нь дууссан 650 хүүхдийн сургуулиудыг шинээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөж, номын сан, багш нарын хөгжлийн төв барихаар ерөнхий макетыг хийсэн.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүнийг нь баталж, ажлууд эхэлсэн. Та бүхний эсэргүүцээд буй газар дээр Монгол Улсын циркийн сургуулийг барих макеттай байсан. Циркийн сургууль Дашчойлин хийдийн газраа Монголын ахмад циркчдийн холбоо гэх хувьд хүнд алдсан. Тиймээс тэр газарт циркийн сургууль барих тохиролцоонд хүрсэн. Янз бүрийн санаа зорилготой Консеваторийн өргөтгөлийг буруугаар ойлгуулж, өдөөн турхирсан гэж бид харж байна. Ямар ч байсан дундаасаа ажлын хэсэг гаргаад хуулийн хүрээнд тодотгоё гэсэн шийдэлд хүрлээ.
Консерватор бол газрыг эзэмшигч болохоос өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь. Яамны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаатай эзэмшдэг. Бусдад алдсан байсан 0.6 га газрыг буцаан авчраад дөнгөж 0.1 га газарт нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн төвийг барихаар төлөвлөж, улсын төсөвд суулгасан” хэмээн тайлбарлалаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)