Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох яамдын сайд нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын тархалт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тогтвортой байна. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1400-гаас доош байна. Зургаадугаар сарын 15-наас өмнө хийсэн шинжилгээгээр таван сорьцод дельта хувилбарын зөөвөрлөгдсөн хувилбарыг бүртгэж байсан.
Өнөөдрийн байдлаар нэмж, гурван тохиолдлыг бүртгээд байна. Бид Япон руу 200 сорьц, АНУ руу ч мөн сорьц илгээсэн. Заримынх нь шинжилгээний хариу гараагүй байна. Дельта хувилбар 114 улсад бүртгэгдэж, халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй.
Зургаадугаар сарын 15-наас өмнөх сорьцод 80-90 хувь нь альфа хувилбар давамгайлж байсан бол үлдсэн 10 хувь нь бусад байгаа” гэв.