Орон нутагт ажлаар явж байсан
"Шударга ёс" эвслийнхэн осолд орж нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга, УИХ-ын
гишүүн Н.Батцэрэг тэргүүтэй 6 хүн хоёр машинаар Булган аймгаас Өвөрхангай руу
явах замдаа авто осолд орсон
аж. Осолын үеэр шудрага ёс эвслийн бүлгийн ажилтан М газар дээрээ нас барсан байна. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нөгөө машинд нь явсан тул гэмтээгүй аж. Уг осолтой холбоотой хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж буй гэнэ.МҮАН-ын үүсгэн байгуулагчдын нэг Ж.Наранцацралт 2007 онд авто ослын улмаас амиа алдаж байсан юм.



















































