
Нийслэл Дүүргийн Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэл Дүүргийн Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун, зөвлөгөөнд оролцож байгаа нийт бие бүрэлдэхүүнд үүрэг өглөө. Тэрээр, Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өгч, Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу, цэрэг татлага 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болно. Тиймээс дүүрэг бүр энэ ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй, мөн 10 сарын 15-аас эхлэн цэрэг халагдана. Цэрэг татлага болон, халагдахтай холбоотой цаг үеийн ажлуудыг сайжруулахыг үүрэг болголоо. Цаашид Нийслэлийн удирдлагууд, цэргийн албаны үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллахаас гадна , цэргийн албыг төрийн алба хаших гол шалгуур болгоно гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.
Д.Ундрах 24tsag.mn