“Мал аж ахуйн салбарын шинэчлэл” Монгол Улсын мал зүйчдийн улсын зөвлөгөөн өнөөдөр нээлтээ хийлээ. Хоёр өдрийн туршид үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд хот, хөөдгийн 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг шинэ түвшинд гаргая, тулгамдаж буй асуудлуудыг хамтаараа шийдвэрлэх зорилготой уг зөвлөгөөнийг өмнө нь 1978 онд зохион байгуулж байжээ.
Б.Дато

Энэ удаагийн зөвлөгөөнөөр эдийн засаг, менежментийн удирдлагыг мал аж ахуйг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэх, оновчтой байршуулах, хэмжээг зөв тогтоох, үйлдвэрлэлийг төлөвлөх, бүртгэх, зардал, үр ашгийг тооцож бусад салбаруудтай зөв хослуулахад чиглэсэн арга замыг зөвлөлдөх юм.
Мөн энэ салбарт оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байсан үе үеийн эрдэмтэн мэргэд, гавьяатнууд, ахмадууд, шинэ залуу боловсон хүчний санал, бодлыг салбарын шинэчлэлийн бодлогод тусгах болно.
Б.Дато