“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Косово улсын жүдоч Дистрия Красникитэй барилдахаар шалгараад байна. Тэгвэл хагас шигшээ барилдааны өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар М.Уранцэцэгт амжилт хүсч, сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Нутгийн дүү, Монголын бахархал Урнаагийнхаа дээлийн захыг мушгиж сууна. Косовогийн Д.Красникитэй тун ширүүн тулаан болох нь тодорхой. Түүнийг ялсан тохиолдолд аваргын алтан медаль ороод ирнэ дээ гэсэн итгэл төрөөд болдоггүй дээ. Монгол түмнийхээ итгэл, баярыг Токиогийн тэнгэрт алтан соёмбот тугтайгаа, аугаа түүхт Монголтойгоо хамт мандуулаарай”.