Боомоор өвчилсөн иргэн эмнэлэгт хэвтжээ

Зарим аймагт малын халдварт өвчин гарсан ч одоогийн байдлаар улсын хэмжээнд онц ноцтой аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд боом, Хэнтий аймгийн Батноров, Галшар суманд галзуу, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган сумын нутагт үхрийн хорт салст халуурал, Дархан-Уул аймгийн Дархан суманд гахайны мялзан өвчин гараад байна. Тиймээс эдгээр аймгуудад хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймгийн Булган сумын харьяат 68 настай Т гэдэг эрэгтэйд халдварт боом өвчний шинж тэмдэг илэрсэн. Түүнийг аймгийнх нь Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчлүүлж байна. Шинжилгээний дээжийг аваад Сэлэнгэ аймгийн лабораторид явуулсан. Эцсийн хариу нь хараахан гараагүй. Өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэж аймгийн эмнэлгээс мэдэгдсэн.
Халдвар гарсан голомтуудад аймаг, орон нутгийн онцгой байдал, мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, мал эмнэлэг зэрэг байгууллагаас ажлын хэсэг ажиллаж байна. Халдварт өвчнийг газар авахуулахгүйн тулд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Мөн тогтоосон хорио цээрийн дэглэмд хяналт тавих постууд гаргасан. Өвчний голомт бүхий газруудад иргэдийг боомоор өвчилсөн малын биед хамаагүй хүрэхгүй байхыг