Дэлхийд алдартай "Victoria’s Secret"-ийн шинэ дотуур хувцасны коллекц шүүмжлэл дагуулаад байна. Далавчтай үзэсгэлэнтэй "сахиусан тэнгэрүүд"-ээр хувцсаа чимдэг тэд энэ удаа Японы үндэсний хувцас кимоногоос санаа авч, элементүүдийг нь ашиглажээ.
Цэцгэн хээтэй даавуу, кимоногийн ард байдаг том цэцгэн баантиг ашигласан нь урьд өмхөн загваруудаасаа шинэлэг болсон. Гэсэн ч "Бяцхан секси гейша" нэртэй энэ цуврал нь биеэ үнэлэхийг сурталчилсан гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Тэд "гейша" стильтай дотуур хувцастай бүсгүйн зургийн доор "сонирхолтой ертөнц рүү аялах тасалбар" гэж бичсэн нь бараг л садар самуунд уруу татсан хэрэг гэж хэвлэлүүд шүүмжилжээ. "Victoria’s Secret" энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй ч "Бяцхан секси гейша" коллекцийнхоо зургуудийг веб хуудсаасаа утсгасан байна.
Б.Баяр