МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу
явах замдаа осолдож, нэг хүн амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу явах замдаа осолдож, нэг хүн амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн. Уг ослыг эвслийнхэн ихэд нууцалж байгаа бөгөөд ар гэрийнхэнд нь хүртэл хэлээгүй байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан залууг Н.Мөнхжаргал гэдэг бөгөөд МҮАН-ын ажлын албаны ажилтан, сэтгүүлч залуу юм байна. Тус эвслээс хоёр машинтай баг тус аймгийн зорьсон аж. Харин эвслийн дарга Н.Батцэрэгийн сууж явсан машинд гэмтэл гараагүй. Дагалдаж явсан машин нь ийнхүү онхолдож, нэг хүн амиа алдсан юм байна.
Б.Золбоо