Х
үний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-нээс тооцон, хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ. Монгол улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс харьяа хороондоо өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгоно гэж байсан юм. Харин хорооны мэргэжилтнээс хүүхдийн мөнгөний өргөдлийн талаар асуухад одоохондоо өргөдөл хүлээж аваагүй байгаа хэзээнээс авах нь тодорхойгүй байна. Бидэнд заавар зөвлөмж ирээгүй байгаа гэж хэлсэн юм. Иргэд өргөдлөө өгсөн тохиолдолд банкнаас мөнгөө шууд авахаар зохицуулалт хийсэн юм.

Т.Хулан