Токио 2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд манай улсын тамирчин Саейд Моллай мөнгөн медаль хүртсэн. Түүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр" Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саейд Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе.
Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье" гэлээ.
Сэтгэгдэл (2)