Монгол Улсын Засгийн газрын энэ зуны ганц хийсэн ажил нь Замын-Үүдэд очиж, сиймгэр брезентэн хаалгыг илрүүлж, орчин үеийн ариутгалын хаалгаар сольсон явдал боллоо. Том ажил амжууллаа шүү хэмээн нийтээрээ элэг доог хийж байна. Үнэндээ Засгийн газар болоод яам, агентлагууд үүнээс өөр хийж гийгүүлсэн ажил алга гэдгийг иргэд хаа хаанаа хүлээн зөвшөөрөөд байна.
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр салбар яамдын сайд нарынх нь байгаа царай энэ.
Намын нэрээр албан тушаалд очдог. Надаас л хол бол хэмээн амин хувиа хичээн суудаг дарга, цүнх баригчид олширсон учраас л ажил нь явахгүй байна гэдгийг улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тиймээс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, тогтолцоог нэн даруй өөрчлөх шаардлагатайг эхнээсээ дуугараад эхэллээ. Ялангуяа нэн даруй Үндсэн хуулийн шинэчлэл хийж, бүтэлгүйтэлд цэг тавих улмаар
1. Сонгуулийн хуулийн тогтолцоонд хувь тэнцүүлж, санал гээгддэггүй зарчмыг оруулах,
2. УИХ-ын гишүүд Засгийн газрын дийлэнхийг бүрдүүлдэг байх,
3. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 99-108 болгох
зэрэг заалтыг оруулах шаардлагатайг “шилэн” гэдгээрээ танигдсан Б.Цогтгэрэл хэлжээ.
Улстөрчид ч УИХ дээд, доод танхимтай болох, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганы төгсгөлөөр хөндөөд эхэлсэн. Харин ирэх намрын чуулганаар эл асуудлыг дорвитойхон гарган тавьж, энэ хэрээр улс төр буцлах нь.
У.Тэргэл