Дэлхийд алдартай "National Geographic" сэтгүүлийн шилдэг гэрэл зурагчин Марк Тиссен Монголд ирэх гэж байна.

Дэлхийд алдартай "National Geographic" сэтгүүлийн шилдэг гэрэл зурагчин Марк Тиссен Монголд ирэх гэж байна. Монголд салбараа нээж буй тус сэтгүүлийн "National Geographic Mongolia" төсөл албан ёсны нээлтийн хүрээнд тэрбээр "Гүн далайн сорилго" сэдэвтэй лекц унших юм байна. Уулзалт энэ бямба гараг буюу 2012.09.29-ны 10-12 цагийн хооронд Улаанбаатар зочид буудалд болно. Дэлхийн 120 орны 50 сая уншигчид энэ сэтгүүлийг 34 хэлээр уншдаг. Харин монгол хувилбар нь албан ёсны 36 дахь хувилбар юм.
Гэрэл зурагчин Марк Тиссен нь "National Geographic" сэтгүүлд 1990 оноос хойш 12 жил ажиллаж байна. Тэрбээр Египетийн мумийн олдвор, далайн гүний зургуудаараа алдартай. 2008 онд тус сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан
"Гал дунд: Яагаад Өрнө шатаад байна?" гарчигтай гэрэл зураг нь оны шилдэгээр шалгарч байжээ.
Марк Тиссен: "Яагаад Өрнө шатаад байна?"