“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын төвшинд халаа, сэлгээ хийж, Х.Бадамсүрэн захирлыг ажлаас нь чөлөөлөх тухай эртнээс хөндөж эхэлсэн. Түүнийг тэтгэвэрт гаргах нэрийдлээр албан тушаалаас нь чөлөөлж, өөрийн хүсэлтээр гэсэн “шошго” наан цэвэрхэн явуулахаар тохирсон. Оронд “гаалийн” гэгдэх өдгөөгийн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг томилохоор болсон гэлцэнэ.
Тэгвэл тус үйлдвэрийн газар, хэлтсийн дарга нар ч үүнд өртөх бололтой. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг томилохоор болсон юм. Тодруулбал, 2021 оны долоодугаар сарын 23-ний өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын А/1231 тоот албан бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Цаашлаад тус үйлдвэрийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргаар Батхишиг, Санхүү, эдийн засаг хариуцсан захирлаар Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваныг томилохоор тохиролцоонд хүрчээ. Ямартай ч, үндэсний томоохон компани болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ийнхүү хөдөлгөөнд орж эхэллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)