АНУ-ын Даллас хотын олон улсын нисэх буудлын ажилтнууд Монгол улсын
иргэнийг хориотой хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхийг завдсан хэмээн
торгожээ.

АНУ-ын Даллас хотын олон улсын нисэх буудлын ажилтнууд Монгол улсын иргэнийг хориотой хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхийг завдсан хэмээн торгожээ. Есдүгээр сарын 18-нд Монголоос ирсэн зорчигч гар тээшэндээ 12 паунд үхрийн түүхий мах, гахайн махан зайдас болон бусад малын гаралтай бүтээгдэхүүн авч явжээ. Түүнийг АНУ-ын гаалийн ажилтнууд 200 доллараар торгосон гэж
www.loudountimes.com сайт мэдээлсэн байна. Мөн энэ өдөр Камерон улсын иргэн 4 паунд үхрийн түүхий мах болон бусад бүтээгдэхүүнээ хураалган 300 доллараар торгуулжээ.
Амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүн нь аливаа өвчний сайн нян тээгч болдог тул АНУ-ын гаалийнхан хил нэвтрүүлэхийг хориглон ихэд анхаарч шалгадаг гэнэ. Даллас хотын нисэх буудлын ажилтнууд 2010-2011 оны хооронд нийт 30 мянган ширхэг хориотой хүнсний бүтээгдэхүүн хураан авч 234 иргэнийг торгосон байдаг аж.
Б.Баяр
.